Онцгой байдлын ерөнхий газар нь авто тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад улсын нөөцийн өвс, тэжээлийг орон нутагт тээвэрлэн байршуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналд тээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлага, 1 тонн өвс, тэжээлийг тээвэрлэх үнийн санал, санхүүгийн чадавхи, техник хэрэгслэлийн бэлэн байдлын талаарх мэдээллийг хавсарган ирүүлэх бөгөөд улсын нөөцийн бараа, материалыг тээвэрлэсэн хөлсийг гүйцэтгэлээр тооцож санхүүжүүлнэ.
Үнийн саналыг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.үү
Улаанбаатар хот, Партизаны гудамж-6, Онцгой байдлын ерөнхий газар 4-р давхар, өрөө-415, Утас: 263570