1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 9-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 18-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-ний өдөр нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 20-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд хэсгэээр сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Аж ахуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 121 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ 05.15-ны өдрийн 05:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж, 2 хүн нас барж, 1 түлэгдэж гэмтсэн тухай мэдээллийг 05.15-ны өдрийн 07:44 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Уг гал түймэрт “Хелба” ХХК-ийн малчин тус сумын харьяат Д /80 настай, эмэгтэй/, О /10 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан бөгөөд Д /28 настай, эмэгтэй/ түлэгдэж бэртсэн тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын ажлын хэсэг 05.15-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж, үзлэг хйисэн.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн гудамжны 306 дугаар байрны гадна зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 07:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 07:59 цагт очиход иргэн П-ын “Гранд марк-2” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Агь сүмбэт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 59 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 10:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 59 км замыг туулан 10:51 цагт очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Эрдэнэ сумын чиглэлд хүнсний бараа тээвэрлэж явсан иргэн Б-ын “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 багийн 2 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:50 цагт очиход иргэн О-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:28 цагт очиж, иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Улиастай гудамжны 10 тоот Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:01 цагт очиход иргэн Г-ын 12 метрийн урттай хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Цагдаагийн А байрны гадна зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн Ч-ын “Соната” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Хөх даваа”-ны энгэрийн задгай байшин байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 19:05 цагт очиход иргэн У-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын 49 дүгээр байр хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:33 цагт очиход 6х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:04 цагт очиход иргэн С-ийн 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Нам даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 123 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Ерөө, Жавхлант, Хонгор сумын иргэд, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР