Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/12 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журмын дагуу “Ахлагчийн зөвлөл”-ийг байгууллаа.
Тус зөвлөлийг нийслэлийн Аврах анги-105-ын тэргүүн ахлагч, гавьяат аврагч Х.Цогбадрах тэргүүлж байна.
Зөвлөл нь ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх судалгаа, тооцоог гаргахаар төлөвлөн, ажлаа эхлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.