Гол усанд осолдсон 11 удаагийн дуудлагаар 33 иргэний амь насыг авран хамгааллаа

184570615_862885370960250_3099458595876435461_n-6zxk7u7943i32q39fl2592idxj4s1zohn9ksyig6am8.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш 11 удаагийн голын усанд осолдсон дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амь насыг авран хамгааллаа. Усны ослын дуудлага мэдээллийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна.

Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм. Иймд иргэд, олон нийт аялж зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top