1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Цасанд саатсан: Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Их давааны дэнж” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 40 км-т/ Улаанбаатар-Өмнөговь-Цагаан хадын чиглэлд Ниссан Патрол загварын 07-77 ЗАН улсын дугаартай /5 зорчигчтой/ автомашин цасанд суусан, эвдэрсэн тухай мэдээллийг 2016.01.20-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн 39 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Ниссан Патрол загварын 07-77 ЗАН улсын дугаартай /5 зорчигчийн хамт/ автомашиныг татан гаргаж, Их-Уул суманд аюулгүй газарт чирж авчирсан.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгинэ багийн “Хөх өндрийн баруун жалга” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 27 км-т/ Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Баянхонгор аймгийн Баянцагаан сумын чиглэлд “Марко Поло” ХХК-ийн /4 ажилтан/ Ниссан Патрол загварын 79-79 УБТ улсын дугаартай автомашин цасанд суусан, шатахуун дууссан тухай мэдээллийг 2016.01.20-ны өдрийн 21:17 цагт хүлээн авч тус аймгийн Баянцагаан сумаас 5 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Ниссан Патрол загварын 79-79 УБТ улсын дугаартай /4 ажилтны хамт/ автомашиныг татан гаргаж, Баянцагаан суманд аюулгүй газарт чирж авчирсан.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн “Шалын хоолой” гэдэг газар /сумаас хойд зүгт 47 км-т/ Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Истана маркын бага оврын зорчигч тээврийн автобус цасанд суусан тухай дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Баацагаан сумаас 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Истана загварын 31-46 УБО улсын дугаартай /12 зорчигчийн хамт/ автомашиныг татан гаргаж, Улаанбаатарын чиглэлд хөдөлгөсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын зүүн талд дулааны шугамын худагт цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 03:17 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ын 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 06:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 09:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 12:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65, 30 дугаар ангиудын нийт 16 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.20-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашин, нэмэлтээр 18 дугаар ангийн 8 албан хаагч 2 автомашин, нийт 17 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багт манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 04:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.21-ний өдрийн 04:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР