Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана. Үүнд,
- Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах утасны дугаарыг заавал бичих
- Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
- Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/
Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.