1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт хур тунадас орсон бөгөөд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 8-13 м/с, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 28 м/с давж ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 6-8 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд 7-12 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ Сендвичэн амбаар шатсан тухай мэдээллийг 05.22-ны өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн байнгын хяналтын цэгийн байрны зориулалтаар ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй сендвичин амбаар шатсаныг орон нутгийн 15 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 20:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15”36.0”У-100°23”24.0”/ 05.22-ны өдрийн 19:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:55 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР