ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшсэн сонсогчид өнөөдөр диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Онцгой байдлын байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд элсэн орлоо.
Онцгой байдлын сургуулийг 2017-2021 онд нийт 25 сонсогч суралцан төгсөж байна.
Энэ жилийн төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг эзэмшин төгсөж байгаагаараа онцлог юм.
Дашрамд дурадахад “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр энэ онд магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардсан билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.