Газар хөдлөлтөд өртсөн хоёр мужид тусламж үзүүлэхээр болжээ

188335940_878777496036726_8262454491626844043_n.jpg

БНХАУ-ын Сангийн болон Онцгой байдлын яамнаас газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан Юньнань болон Цинхай мужид 10 сая юань хуваарилсан гэж хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Энэ мөнгийг орон нутгийн эрх баригчдад  байгалийн гамшгийн улмаас учирсан гамшгийг арилгах болон газар хөдлөлтөд өртсөн хохирогчдод шаардлагатай тусламж үзүүлэхэд нь туслахад зарцуулах аж. Түүнээс гадна Юньнань муж руу 5000 майхан, 10 мянган эвхдэг ор, 20 мянган бүтээлэг илгээсэн байна. Энэ сарын 21-нд Гринвичийн цагаар 13:38 цагт Өмнөд Юньнанд болсон 6.4 баллын газар хөдлөлтийн үеэр хамгийн багадаа гурван хүн нас барж, 27 хүн гэмтсэн байна. Мөн судлаачид тус бүс нутагт 420 гаруй удаа газар чичирхийлэлт болсон гэж бүртгэжээ. Харин орон нутгийн эрх баригчид газар хөдлөлт болсон газраас 21 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас 13 мянга гаруй барилга байгууламжид хохирол учирсан байна. Мөн үүний дараа Гринвичийн цагаар 18:04 цагт Цинхай мужид 7.4 баллын газар хөдлөлт болсон гэж бүртгэгджээ. Гамшгийн үеэр 11 хүн бэртсэн бол 3600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

scroll to top