Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй “Хүүхдийг ивээх сан”-ийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон төслийн ажилтнууд танилцан, хамтын ажиллааганы талаар санал сэтгэгдлээ солилцлоо.
Хүүхдийг ивээх сангийн ажилтнууд тус аймагт ажиллах үеэрээ Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэрэн сумдад шороон шуурганы аюулд өртсөн 14 өрхөд өргөө цагаан гэр, 300 өрхөд ариун цэврийн багцийг хүлээлгэн өгч тэдний гэр бүл, хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх талаар арга зүйн зөвлөмж өгч ажилласан юм.
Энэ үеэр Онцгой байдлын газрын санаачлагаар малчин өрхүүдэд шороон шуурганы аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулын үед эрэн хайх аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулахад чиглэгдсэн “GPS-SOS” төсөлтэй танилцаж, цаашид судлан дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.