Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт эргүүл ажиллана

101181740_2558188794494633_2294056991888244736_n.jpg

 Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын бүрэлдэхүүн хамтран Хэрлэн, Тэрэлж, Туул голд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүлийг 06 дугаар сарын 10-наас эхлэн ажиллуулна.

Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд иргэдийн  аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.  

  Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны 13 дуудлага ирж,  дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж 33 иргэний амь насыг авран хамгааллаа.

Өнгөрсөн онд завьт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаандаа үер, усны ослын 37 удаагийн дуудлагаар 66 иргэний /45 том хүн, 21 хүүхэд/ амь насыг аварч,   усанд осолдсон 14 том хүн, 5 хүүхдийг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 Завьт эргүүлийг ажиллуулснаар нийслэлийн хэмжээнд голын усны ослын эрсдэл буурч,  аврах, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top