Бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ

GJ1A4388.jpg

  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Уул уурхайн аврах анги, Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчид уулзалт хийлээ.

  Анги, байгууллагууд алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өөрсдөө санаачлага гарган, бүтээн байгуулалтын олон ажлуудыг өрнүүлсэн байна.

Хошууч генерал Г.Ариунбуян гамшиг, ослын дуудлагаас гадна коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд цаг наргүй зүтгэж байгаа алба хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top