Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар зарлигаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор, ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Б.Батболд, Захиргааны удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Б.Баянмөнх, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, хурандаа Б.Батсайхан, ахмад ажилтан Б.Алтанхуяг, ахмад ажилтан Ч.Төмөрхуяг, НОБГ-ын ахмад ажилтан Ж.Оргодол нарыг,
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, “Цэргийн гавьяаны одон”-оор, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батмөнх, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэн, Ар тал, санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Бадамханд, мөн газрын ахлах нягтлан бодогч, хошууч Ц.Бямбацогт, ахмад ажилтан Ц.Отгондорж, ахмад ажилтан Х.Диймаа, НОБГ-ын ахмад ажилтан Б.Лхагвадорж нарыг,
“Алтан гадас одон”-оор, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Ш.Анхтуяа, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, хошууч М.Пүрэвжав, Гамшиг судлалын хүрээлэнгийн ахлах нягтлан бодогч, хошууч Б.Энхтуул, ахмад ажилтан Н.Болормаа, ахмад ажилтан Ц.Цэцэгмаа нарыг,
“Цэргийн хүндэт медаль”-аар, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батхуяг, мөн газрын ахлах мэргэжилтэн, ахмад Н. Цоггэрэл, Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Мягмарсүрэн, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Хаш-Эрдэнэ, Гамшиг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ахлах дэслэгч Т.Өсөхжаргал, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ахлах зохицуулагч, хошууч Г.Цэнгэлхүү, мөн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, ахмад Ч.Сэмжид, НОБГ-ын ахмад ажилтан Ц.Баярбаатар, ахмад ажилтан Г. Наранчимэг нарыг тус тус шагналаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.