ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүрэгт ажиллав

GJ1A5364.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

  Алба хаагчид он гарсаар дүүргийн хэмжээнд тохиолдсон 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 33 хүний амь насыг авран хамгаалжээ. Мөн коронавируст халдвараас сэргийлэх байнгын 3, явуулын 5 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн ажиллах орчин нөхцлөө сайжруулах зорилгоор шинээр сургалтын танхим, амрах өрөө болоод албан өрөөгөө шинэчлэн засварлаж, бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар өрнүүлж байгааг ОБХ-ийн дарга, хурандаа Н.Нямхорлоо онцлон танилцууллаа.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ өөрсдийн санаачлагаар бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлж байгаад алба хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top