Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:02 цагт газардлаа

164147429_2635538733405719_558658123638821416_n.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдрийн 19:02 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.

Түүнчлэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 11 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top