Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 87 байранд 5,802 иргэн байна.
Үүнээс нийслэлд 30 эмнэлэгт 3749, тусгаарлан ажиглах 27 байранд 1113, 17 аймгийн 54 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 940 иргэн байна.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 999 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.