Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 3, 4–нд говь, талын нутгаар 13-15 м/с, 6-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлбэ” зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 09:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 10:00 цагт, хүч нэмэгдүүлж Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 10:44 цагт, очиход иргэн Г-ийн 6×24 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллан унтраасан.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн “3 мэргэд” худалдааны захын автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 17:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:16 цагт очиход иргэн Д-ийн “Сонота 6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 9 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.8 км замыг туулан 20:03 цагт очиход иргэн Б-ийн 4 ханатай гэрийн зуухны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 21:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 22:03 цагт очиход иргэн Д-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өлийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ 06.01-ний 23:00 цагийн орчим “Туул” голд автомашин сууж, 2 иргэн голд урссан байж болзошгүй дуудлагыг 06.02-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид 06:40 цагт хөдөлгөөн үйлдсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top