Санамж бичигт гарын үсэг зурлаа

“Гал унтраах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг сайжруулах төслийн дараах тандалт судалгааны ажлыг хэрэгжүүлэх санамж бичиг”-т Онцгой байдлын ерөнхий газрын   дарга, бригадын генерал Т.Бадрал, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Хироми Савада нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь 2003 онд Япон Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын гал унтраах ангиудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн гал унтраах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр нийлүүлсэн тусгай зориулалтын 17 автомашин, тэдгээрийн техникийн бэлтгэл бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэх, гарч байгаа техникийн эвдрэл гэмтлийн тоог бууруулах чиглэлээр дараагийн шатны төслийг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх юм.

Эхний шатны тандалт судалгааны ажил хийгдсэн бөгөөд Япон Улсад дараагийн судалгааны ажлыг явуулж төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх юм байна.

IMG_0701IMG_0659

 

scroll to top