Албан үүргээ гүйцэтгэж яваад эрэлхэгээр амь үрэгдсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тусламж үзүүлэх сайн санааны “1000 төгрөгийн хандивын аян”-г төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хэмжээнд зохион байгуулсан.
Өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Г.Багабиш агсаны гэр бүл А.Далайсайханыг хүлээн авч уулзав.
“1000 төгрөгийн хандивын аян”-д төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид хамрагдан 2,0 сая төгрөгийн хандивыг Г.Багабиш агсаны гэр бүлд тусламж болгон өглөө.