1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс Зүүнбаян-Улаан сумын чиглэлд 2016.01.22-ны өдрийн 16:00 цагт иргэн В /20 настай, эрэгтэй/, Ж /23 настай, эрэгтэй/ нар мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.22-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцой байдлын газрын 6 албан хаагч, 1, автомашин, орон нутгийн 6 иргэн 1 автомашин, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.23-ны өдрийн 03:15 цагт тус сумын 3 дугаар багын иргэн М-ийн гэрээс эсэн мэнд олсон.
Цасанд саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын “Ногоон дов” гэдэг газар автозамын зорчих хэсэг цасанд боогдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, зам ангийн 10 ажилтан, 3 автомашинтай ажиллаж, 500 орчим зоригчтой 120 тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэн ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Шартын даваа” /аймгийн төвөөс 130 км/, Есөнзүйл сумын “Бумбатын даваа” /аймгийн төвөөс 100 км/, Өлзийт сумын “Зэгстэй бор хошуу” /аймгийн төвөөс 70 км/ гэдэг газар цасан шуурганы улмаас автозамын зорчих хэсэг цасанд боогдсон тухай мэдээллийн дагуу тус аймгийн АЗЗА-ийн 8 хүн, 3 автомашинтай ажиллаж, “Шартын даваа”, “Бумбатын даваа”-г цэвэрлэж, замыг нээсэн байна. Өлзийт сумын “Зэгстэй бор хошуу”-ны замыг аймгийн АЗЗА-ийн 9 хүн, 1 автомашинтай ажиллаж 2016.01.23-ны өдрийн 06:20 цагт замыг бүрэн нээсэн байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-ын 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.22-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 11 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.22-ны өдрийн 11:57 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.22-ны өдрийн 20:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд автомашины тавиулан, 54-11 УБГ Honda akti загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.22-ны 21:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 05:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд ажилчдын чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 06:21 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Төмөрзамчид”-ын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 01:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт граж, 11-50 ГАҮ улсын дугаартай “Мазда” загварын суудлын автомашины хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 04:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 4 албан хаагч тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР