Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105-ын алба хаагчидтай уулзлаа

2-7092akwlxlphot7sj3tjzeld91p722etsscq9g2ori8.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс 101, 105-ын дарга, хурандаа Я.Жаргалсайхан болон алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн хэмжээнд тохиолдож буй гамшгийн дуудлага мэдээллийг хүлээн авах, дамжуулах, удирдлага зохион байгуулалтаар хангахад тулгамдаж буй асуудал, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашид гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд хамтран хэрэгжүүлэх зарим асуудлаар тодорхой ажлуудыг хэлэлцсэн юм.

Тус хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гамшгийн  дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, удирдлага, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх  чиг үүргийн  хүрээнд ажиллаж байна.

Түүнчлэн шуурхай удирдлага зохицуулалтын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын шуурхай алба, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ТЕГ, ОБЕГ, НОБГ-т бодит мэдээллийг хүргэх, танилцуулах үүрэгтэй юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top