НОБГ-ын Нийслэлийн Аврах ангиас зохион байгуулж буй “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль эхэллээ.
Дадлага сургууль Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Туул голд 5 өдөр үргэлжилнэ.
Аврах анги болон Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 120 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.