Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цасанд саатсан: Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Ногоон дов”, “Довын гуанз” гэдэг газар 2016.01.22-ны өдөр цас орж, явган шуурга шуурсны улмаас автозамын зорчих хэсэг цасанд хаагдсан тухай мэдээллийн дагуу 2016.01.23-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, зам АЗЗА ХХК-ийн 10 ажилтан, 3 автомашинтай ажиллаж, 48 зоригчтой 12 автомашиныг аюулгүй нэвтрүүлэн ажиллаж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Эрээний цав” гэдэг газар 2016.01.23-ны өдөр явган шуурга шуурсны улмаас авто замын зорчих хэсэгт 21-49 ДУА улсын дугаартай суудлын автомашин цасанд суусан тухай мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг татан гаргасан. Иргэн Т /56 настай, эрэгтэй/, Ц /49 настай, эмэгтэй/, Э /40 настай, эрэгтэй/, О /33 настай, эмэгтэй/, Х /31 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/, О /2 настай, эмэгтэй/ нарыг аймгийн төвд хүргэж өгсөн.

Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Тахилт”-ын эхэнд 46-21 УНЛ улсын дугаартай ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж автомашиныг татан гаргасан. Иргэн Л /70 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Б /50 настай, эмэгтэй/ нарыг СХД-ийн 7 дугаар хорооны “Хилчин” хотхонд хүргэж өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн 1 нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Г-ийн эзэмшлийн 11-86 УНИ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 10:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын болор” ХХК-ийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 11:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянгол дүүргийн 5 дугаар хороонд иргэн М-ийн эзэмшлийн 85-28 УНС улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт иргэн Б-гийн 64-49 УБХ улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top