1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Увс аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж хүчтэй шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 27-29 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 6-ны өдөр ихэнх нутгаар, 7-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 6-ны өдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. 8-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 9-ний өдөр ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 03:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 03:20 цагт очиход 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Бага Дарь-Эх” хорооллолд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:47 цагт очиход иргэн З-ийн 4 ханатай гэр, эд хогшлийн хамт шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багийн задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:00 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:46 цагт очиход иргэн Э-ийн 6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн А /43 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТөвд хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 06:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 06:43 цагт очиж, иргэн Д-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 305 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/ 06.04-ний өдрийн 20:05 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид түймрийн голомт руу 06.05-ны өдрийн 04:40 цагт хөдөлсөн.
4. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 317 км-т, сумын төвөөс баруун зүгт 35 км-т, 51°35”14.24”N 100°26”24.”E/ 06.04-ний өдрийн 20:18 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 20:23цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 05.02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан. 06.03-ны өдрийн 21:40 цагт тус аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний усанд эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.04-ний өдрийн 76.5 км замыг туулан 11:00 цагт очиход Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр /осолдсон газраас 43 км-ын зайтай/ иргэн У/32 настай, эмэгтэй/-гийн цогцос байсныг гаргаж, 12:10 цагт Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц-нь /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.04-ний өдөр иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 06.04-ний өдрийн байдлаар тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Овоо” гэдэг газар хүртэл 20 км-т завиар, “Ховд” голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн тул 23:00 цагт түр зогсоосон. 06.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР