Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Ховд аймгийн Дуут сумын Шивэрт багийн “Шагдарын булаг” гэдэг газраас 2016.01.24-ний өдрийн 16:00 цагт иргэн М /40 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 7 хүн 1 автомашин, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2016.01.25-ны өдрийн 09:05 цагт тус сумын Шивэрт багийн “Хөх хад” гэдэг газраас иргэн Б-гийн гэрээс эсэн мэнд олсон.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн 1 нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 3 дуудлагатай байлаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбулаг багт айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 12:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  56 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг гал түймрээс Т/2 настай, эрэгтэй/, Т /4 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг авран хамгаалж, аймгийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.  

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  55 дугаар ангийн 6 албан хаагч,

Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйлчилгээний төв шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 10:56 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах  80 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах  34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 03:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах  35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уг гал түймрээс нийт 7 иргэний амь насыг авран хамгаалсан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.25-ны өдрийн 23:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  55 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top