Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ

DSC_0549-Small.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах,  хууль, эрх зүйн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага, эзэмшүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах  зорилгоор сургалт, дадлагыг зохион байгууллаа.

default

Сургалтад Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах салбарын аврах бүлгийн дарга, шуурхай удирдлагын операторууд хамрагдлаа.

 Танхимын болон хээрийн дадлага сургуулилалтын 17 төрлөөр зохион байгуулагдсан тус дадлага сургууль нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсноороо онцлог юм гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

default
default
scroll to top