Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө Туул голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймаг, Хэрлэн сум. 1 дүгээр багийн 12 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 09:36 цагт очиход иргэн Х-ын “Кроун” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Мандал багийн 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:19 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Сүмбэр багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр, унтраах аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:48 цагт очиход иргэн Х-йн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны “Баянхошуу”-ны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 00:01 цагт хүлээн авсан. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 00:09 цагт очиход иргэн Д-ын 5 ханатай гэр, 10х20 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 305 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/ 06.04-ний өдрийн 20:05 цагт www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад ойн түймрийн цэг илэрсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж 06.07-ны өдрийн 16:05 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод 06.07-ны өдрийн 22:10 цагаас эхлэн бороо орсон.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймаг, Эрдэнэмандал сум. Алаг-Уул багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгээс урд зүгт 28 км-т, Ө-48°17’24.0″ У-101°15’36.0″/ 06.08-ны өдрийн 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг ООГХ-ээс 04:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Ховд аймаг, Мянгад сум. Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, эрэлч нохойтой, тус сум дахь Цагдаагийн хэсэг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран 06.07-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц/48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар  хүртэл 60 км завиар,  2.5-5 метрийн гүнд 18 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км тойрогт явганаар болон морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул  23:00 цагт түр зогсоосон. 06.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top