Онцгой байдлын салбарт зарлан мэдээллийн системийг шинээр нэвтрүүллээ

Засгийн газрын 11,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн эхний шатны ажил дуусч нээлтээ хийлээ.

0007

 

Энэ нь газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдэл болохоос урьтан иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэх зорилготой юм.

2011 онд Засгийн газрын тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг батлуулсан. Энэ журамд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл” гэж хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийтийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн хэрэгслээр нэн даруй хүргэхийг хэлнэ гэж заасан байдаг. Уг журам батлагдсанаар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл” нэгдсэн системтэй байх эрх зүйн орчин нь бүрдэж байгаа юм.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломжийг дээшлүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг гамшгаас хамгаалах салбарт нэвтрүүлэх, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн захиалагчаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар ажиллаж, төслийн хэрэгжилтийн үйл явцад тогтмол хяналт тавьж ажилласан.

Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын “Кореа телеком” компани ажиллаж, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгч байна. “Кореа телеком” корпораци шалгарсан бөгөөд    тус корпораци нь шилэн кабелийн болон утасгүй холбооны үйл ажиллагаагаар Солонгос улсдаа төдийгүй олон улсын харилцаа холбооны салбарт ч гэсэн тэргүүлэгч компани бөгөөд БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал хөтөлбөрийн нэг чухал хэсэг болох гамшгаас амжиж анхааруулах системийг тус корпораци   хэрэгжүүлэн ажилладаг юм.
Онцгой байдлын ерөнхий газраас гадна Цаг уур орчны шинжилгээний газар, Одон орон геофизик судалгааны газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв,  Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл зэрэг үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор компани, Сансрын холбооны Орбитнет компани, хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд оролцож байна.  Мөн нийслэлийн зарим дүүрэг, хороодын захиргааны болон хувийн хэвшлийн нийлсэн 90 гаруй байгууллагыг холбосон цогц шийдэл бүхий нэгдсэн зарлан мэдээллийн систем шинээр байгуулагдах юм.

0008

scroll to top