1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Цасанд саатсан: Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Охин хөтөл” гэдэг газар иргэн Б 28-89 ӨБП улсын дугаартай “Прусс-20” загварын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.01.23-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин Даланзадгад сумын “Зам арчлал компани”- ийн 12 хүн 4 автомашин, нийт 19 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн 1 нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 4, зөрчлийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 17:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Цахлай”-н 7 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Н.Мөнхбаатарын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 19:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн Есүсийн сүмийн галлагааны зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 10:04 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 09:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 9 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 13:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт иргэн Б-гийн эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.24-ний өдрийн 20:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР