Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.
БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байна.