ОХУ-ын Рязань хотын эмнэлгийн сэхээний тасагт гал гарч, гурван хүн амиа алджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр долоон хүн түлэгдэлт болон угаартсанаар эмнэлгийн тусламж авсан байна.
Рязанийн эмнэлэгт гал гарсан хэрэгт ОХУ-ын Мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Нас барсан гурван хүн угаартсанаас болсон байна.
Рязань мужийн захирагч түймэр гарсан эмнэлэгт шалгалт хийхийг үүрэг болгожээ.
Түймэр 15 кв.м талбайг хамарсан ба 37 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.