Хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Screen-Shot-2021-06-10-at-8.17.41-PM.png

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Тус ажлын хэсэг нь гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Архангай аймгийн Засаг дарга болон АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай уулзалт хийж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлыг судлах, орон нутгийн онцлогтой танилцах, үзүүлэх сургалтын обьект сонгох зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

Энэ үеэр Засаг дарга Д.Золжаргал аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж болон шуурхай албанд “Land-200” маркын автомашиныг гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top