Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цасанд саатсан: Ховд аймгийн Ховд сумын “Баянбулаг” багийн Хөх сэрхийн нуруу ширдэг гэдэг газар 2016.01.27-ны өдрийн 02:12 цагт иргэн Г /38 настай, эрэгтэй/, 3 хүний хамт 76-36 ХОА улсын дугаартай “Аксент” загварын авто машин цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 02:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-гийн 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-гийн 1 нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 5, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд иргэн Т-гийн эзэмшлийн 58-75 УНС улсын дугаартай “Hyundai” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны 08:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд иргэн Ц-гийн амбаар, 09-33 УБЗ улсын дугаартай Toyota “Crown” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 08:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянзүрх  дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд иргэн С-ын 87-58 УНВ улсын дугаартай “Prius-10” загварын суудлын автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 2016:01:27-ны өдрийн 04:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Баянзүрх  дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-нй өдрийн 04:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн Г-гийн амбаар, 79-73 ДАХ улсын дугаартай “Honda СRV” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.26-ны өдрийн 15:40 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 03:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дугаар ангийн 5 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт иргэн Л-ын 74-87 БНХ улсын дугаартай “NISSAN CUBE” загварын автомашины шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 06:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top