1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-17-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 14,15-ны өдөр зарим газраар, 16-17-ны өдөр нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-ний өдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 17-ны өдөр нутгийн баруун хэсгээр дулаарна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймаг, Даланзадгад сум.Жаал-Уул багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 13:45 цагт очиход иргэн М, Т, С нарын 4 ханатай 3 гэр шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 5 дугаар хороо, “Гурвалжингийн гүүр”-ийн зүүн талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:47 цагт очиход иргэн Б-ын “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Бичигт” боомт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 200 тн орчим боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж байна.
Төв аймаг, Сэргэлэн сум. Хөшиг багийн “Жаран нэгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүүн зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 35 км замыг туулан 16:53 цагт очиход малчин Н-гийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Прадо-78” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 40 дүгээр хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 20:31 цагт хүлээн авсан.
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:40 цагт очиход иргэн Б-ын “Ниссан Ванетт” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хороо, “Элст-Уул” ХХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06:13-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:59 цагт очиход “Элст-Уул” ХХК-ийн 2х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 2х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, иргэн Т-ийн “Королла Фиелдэр” загварын автомашины зүүн талын хаалга тус тус шатаж байсныг 30 цаг ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баянхонгор аймаг, Баян-Өндөр сум. Идрэн багийн “Дунд нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-44°27’36.0″ У-98°22’12.0″/ 06.12-ны өдрийн 08:59 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 09:08 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Яндан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ “Хараа” голын усны түвшин нэмэгдэж 3 айлын гэр, 17 хүн голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 05:47 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 06:30 цагт очиж, “Хараа” голын усанд боогдсон 3 өрхийн 17 хүн /9 том хүн, 8 хүүхэд/, 3 гэрийг аюулгүй аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Нийт 4 цаг 43 минут ажилласан.
Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум: Мангирт багийн “Цацын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ “Ерөө” голын усны түвшин нэмэгдэж 5 айлын гэр, 20 хүн, малтайгаа голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 11:05 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид 12:30 цагт очиж, “Ерөө” голын усанд боогдсон 5 өрхийн 22 хүн /10 том хүн, 12 хүүхэд/, 5 гэр, 410 бод малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Нийт 5 цаг 25 минут ажилласан.
Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “УБТЗ-ын 8 дугаар гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ “Хараа” голын усны түвшин нэмэгдэж 2 айлын гэр, 6 хүн, малтайгаа голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 23 км замыг туулан 12:30 цагт очиж, “Хараа” голын усанд боогдсон 2 өрхийн 6 хүн /6 том хүн/, 2 гэр, 1000 бог малыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. Нийт 2 цаг 23 минут ажилласан.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны “Сагсагийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 115 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ ачааны автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, сум дундын Эмнэлгийн эмч нар 15 км замыг туулан 17:58 цагт очиход Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Хатгал тосгоны чиглэлд мод тээвэрлэж явсан “Урал-4320” загварын ачааны автомашин автозамын хажуу руу онхолдож, жолооч Г/52 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, сум дундын Эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Усны осол: Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум. Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч мөн өдрөөс 05.02-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар 4 хүний цогцсыг олсон. 3 хүний цогцос олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд 06.04-ний өдөр 1 хүнийн цогцос олдсон. Олдоогүй 2 хүний цогцсыг дахин эрэн хайх хүсэлтийг 06.11-ний өдөр ар гэрээс нь ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Г/50 настай, эрэгтэй/, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б/8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 06.12-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн. 06.12-ны өдрийн байдлаар Тосонцэнгэл сумын Тээл багийн “Долоотын булан” гэдэг газраас тус сумын Тээл багийн “Цацын булан” гэдэг газар хүртэл 45 км-т завиар, Тосонцэнгэл сумын Тээл багийн “Цацын булан” гэдэг газраас Их-Уул сумын Шивээ багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл 5 км-т завиар, Их-Уул сумын Шивээ багийн “Цагаан-Эрэг” гэдэг газраас тус сумын Шивээ багийн “Хөвдөг гүүр” гэдэг газар хүртэл 5 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 21:00 цагт зогсоосон.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг: 12 дугаар хороо, “Сонгино” амралт гэдэг газар “Туул” голын усанд 1 хүн унаж, голын салаа руу өөрөө эсэн мэнд гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 21:27 цагт очиход А/16 настай, эрэгтэй/ гэр бүлийнхэнтэйгээ “Туул” голын эргээр зугаалж яваад усанд унаж, голын салаа руу өөрөө эсэн мэнд гараад буцаж гарч чадахгүй байсныг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР