Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ.  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-нд зарим газраар, 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17,18-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймаг, Эрдэнэсант сум. Улаанхудаг багийн 2 дугаар хороо, 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн мэдээллийг 06.13-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан.

Орон нутгийн иргэд иргэн Ц-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 01:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Тэсэрч дэлбэрэх бодис, материалын осол: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамжинд сум байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид очиход хашааны гадна их бууны 48 мм-ийн сургалтын 1 ширхэг сум байсныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахмад М-д хүлээлгэн өгсөн.

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, “Яргайт”-ын зуслангийн автозамд автомашин мөргөлдөж, төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 18.5 км замыг туулан 15:55 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б /57 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ “Тоёота Фиелтэр” загварын суудлын автомашин жолоодож явахдаа Баянгол дүүргийн харьяат иргэн Н/39 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус-30” загварын суудлын автомашиныг мөргөсний улмаас иргэн Б-ийн автомашин замын хажуу руу онхолдож, баруун хөл, цээжин хэсгээрээ дарагдсан байсныг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоноос Баянзүрхийн товчоо чиглэлийн автозамд автомашин замын хашлага мөргөж дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 21:57 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16.5 км замыг туулан 22:18 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн жолоодож явсан “Хонда Инсигт” загварын суудлын автомашин замын хашлага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдсан иргэн Т/32 настай, эмэгтэй/-ийг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн. Иргэн Б/33 настай, эрэгтэй/, У/10 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, У/8 настай, эрэгтэй/, О/1 настай, эрэгтэй/ нарт ЯТТТ-ийн эмч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн.

Төөрсөн, сураггүй болсон: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Шарга морьтын эцсийн буудал “Тайван” ууланд эмэгтэй хүн 06.13-ны өдрийн 13:00 цагийн орчим төөрсөн тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид ар гэрийн 5 иргэний хамт Хан-Уул дүүргийн харьяат иргэн Д/27 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:30 цагт /“Тайван” уулнаас зүүн хойд зүгт 10 км-т/ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Сэлбэ”-ийн зуслангаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Усны осол: Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Ширээ булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 26 км-т/ автомашин “Хараа гол”-д урсах гээд байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан.   

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 26 км замыг туулан 09:55 цагт очиход “Хараа гол”-д иргэн С-ын “Портер” загварын дунд оврын ачааны автомашин /3 зорчигчтой/ суусан байсныг татаж гаргасан.   

Бусад: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хороо, “Монгол-Солонгос” коллежийн хашаанд хүүхэд төмрөнд хөлөө хавчуулсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан.  

Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:54 цагт очиход Э/6 настай, эрэгтэй/ бохир ус зайлуулах шугамын төмөр тагны завсар хөл нь гацсан байсныг гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top