“Гал тоглоом биш” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

199518857_4411329618880122_3237796369024540066_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Аймгийн иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг 38 дахь жилдээ зохион байгууллаа.

  Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, зураг зурах авъяасыг нээх, гал түймрийн хор хөнөөлийг ойлгуулах, бууруулах зорилготой тус уралдаан ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын гэсэн дөрвөн ангилалаар явагдаж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Уралдаанд нийт 568 бүтээл ирснээс зохиомж, уран санаа, гүйцэтгэл, стандарт хэмжээ зэргийг үндэслэн 31 хүүхдийн бүтээлийг шилдгээр шалгаруулан, шагнаж урамшууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top