1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багт оршин суугч иргэн Б /54 настай, эрэгтэй/ 2015.11.15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.11.18-ны өдрийн 17:00 цагт ар гарийнхэнтэй нь тохиролцсны үндсэн дээр түр зогсоосон. Дээрх иргэнийг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.01.27-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, тус сумын Засаг даргын Тамгын газрын 13 хүн, 1 автомашинтай, нийт 73 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ын 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт оршин суугч Б-гийн 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 2, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.27-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой осол:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Жоби-72” байрны хойд талд дулааны 110 мм-ийн газар доорх шугам 2016.01.27-ны өдрийн 19:00 цагийн үед хагарсан мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн 4 албан хаагч, “Улаанбаатар ДТС” ХХК-ийн 10, ОСНААК-ын 20, Улаанбаатар нэгтгэл ХХК-ийн 20 ажилтан, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж 2016.01.28-ны өдрийн 04:30 цагт хэвийн горимд шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР