Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 170 иргэн ирлээ

164147429_2635538733405719_558658123638821416_n.jpg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг оройны 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 170 иргэн ирж,  2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудлуудад тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top