Гал түймрийн 2016 оны 01 дүгээр сарын нөхцөл байдлын мэдээ

   Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

2016 он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 357 удаа гарч, 1,15 тэрбум төгрөгийн хохирол учирч, 4 хүн нас барж, 11 хүн түлэгдэж гэмтэн 405 толгой мал хорогдож, 211 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 18 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 23,7  хувиар, учирсан хохирлын хэмжээ 39,2 хувиар тус тус буурсан байна.

galiin mede

Нийслэл хотод нийт 259 удаагийн гал түймэр гарч, 0,63 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 98 удаагийн гал түймэр гарч, 0,52 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 3369 байгууллага, аж ахуйн нэгж, 19692 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 16975 зөрчил дутагдал илрүүлэн, 5916 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 439 заавал биелүүлэх албан шаардлага, 874 мэдэгдэл, 58 танилцуулга, 96 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 16 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 10,3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 159 удаа, дадлага 138 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 362 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 52,4 хувь, айл өрхийн тоо 27,4 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 40,4 хувь, арилгуулсан байдал 78,3 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 10,7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 41,2 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 14,3 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 13,6  хувиар тус тус өсч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 21,3 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 30,9 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага 3,5 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 40 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 89 удаа орж ажиллав.

 Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги, гал түймрийн  369 дуудлага хүлээн авсанаас 221 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 203 удаа,  2 тасгийн хүчээр 15 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 5 удаа, үүнээс 159 гал түймрийг 30 минутанд, 36 гал түймрийг 30-60 минутанд, 28 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 579.6 тн ус, 196.3 л хөөс,  7854.81 литр шатахуун зарцуулжээ.

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 1, салааны тархалтын сургууль 183, өдөр тутмын дасгал сургууль 1488, мэргэжлийн чиглэлээр 298, албаны чиглэлээр 148 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 25.494 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 144,  шуурхай карт 143-д баяжилт  хийн тодотгож гал унтраах дасгалын нормчлолоор /давхардсан тоогоор/ онц 544, сайн 725дунд 398, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 460, сайн 721,  дунд 555,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 433, сайн 723, дунд 492, гал унтраах дүрмээр онц 493, сайн 661, дунд 535 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

 

 ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top