Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслийн нээлтийн семинар боллоо.
Уг төсөл нь 2013-2016 онд хэрэгжих бөгөөд орон нутагт гамшгийн менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг бууруулах зорилготой юм.
Уг төслийг хэрэгжүүлснээр гамшгийн эрсдлийг бууруулах, менежментийг сайжруулахын тулд бодлого, зохицуулалтаар үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн гамшгийн удирдлагын механизм хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг тооцсон дүрэм, журам, чадавхитай болгох юм.
Төслийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, НҮБ-ын Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу нарын албаны хүмүүс оролцлоо.
“Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Булган аймгийн Сайхан, Тэшиг сум, Сэлэнгэ, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сум, Дундговь аймгийн Баянжаргал, Говь-угтаал сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Мандал сум, Хэнтий аймгийн Биндэр, Жаргалант сум, Дархан-Уул аймгийн 5, 6 дугаар багт хэрэгжинэ.