1,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов

Хурлын үеэр 2015 онд гарсан ой, хээрийн түймрийн үеэр Зэвсэгт хүчний нөөцөөс гаргасан түлш, хүнсний материалыг нөхөн бүрдүүлэхэд зарцуулсан зардал, “Ми-171 Е” онгоцны нислэгийн төлбөр, Ховд аймагт гарсан тарваган тахлын хүний өвчлөл, малын гоц халдварт боом өвчинтэй тэмцэхэд зарцуулсан зардал, Ховд аймагт гарсан гал түймэр, шуурганы улмаас орон гэргүй болсон 6 өрхөд улсын нөөцөөс гэр олгоход 15,0 сая буюу нийт 319,6 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо.

9X1A9155

Мөн 2015 оны 480 дугаар тогтоолд зааснаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үйл ажиллагаатай холбогдуулан гарах нэмэлт зардалд зориулж 1,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгийг хуваарилах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагад  даалгав.

scroll to top