Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

GJ1A0813.jpg

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярыг тохиолдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

НОБГ-ын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, тус газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан нарт хурандаа цол хүртээлээ.

 ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг энэ үеэр “Эрхэм сайхан цолныхоо эзэн нь болж гялалзаарай. Эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, гал усны гашуун зовлон, гамшгийн аюулыг цаг ямагт сөрөн тэмцэж байдаг та бүхэн болон хамт олонд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын албаныханд “Зэвсэгт хүчин 100 жил” хүндэт медалийг гардуулан өгч, хамтын ажиллагааныхаа чиглэлээр санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top