Уулзалтаар хамтын ажиллагаа, төслийн үр дүнгийн талаар хэлэлцлээ

GJ1A0944.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимировичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэж, санал солилцсон юм.

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техник, хэрэгжслийн чадавхыг сайжруулах зорилгоор Беларусь Улсад үйлдвэрлэсэн гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтын автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж нийлүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л төрлийн дэмжлэгийг үзүүлэн хамтран ажилласан явдалд эрхэмсэг Элчин сайд болон Элчин сайдын яамны нийт хамт олонд талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top