Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 4 иргэний амь насыг авран хамгааллаа

FB_IMG_1624845595915.jpg

 Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

 Алба хаагчид Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр ажиллаж,  урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг 6779 иргэнд өгч,  557 ширхэг гарын авлага материал тарааж ажилласан байна.

  Мөн ногоон бүсээс 1424 автомашиныг холдуулж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа голын усанд живж байсан 4 иргэний амь насыг аварч, голд суусан 4 автомашиныг татан гаргаж аюулгүй болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top