Сэрэмжлүүлэг: Он гарсаар 40 удаагийн усны ослоор 31 хүн амь насаа алджээ

FB_IMG_1624845602911.jpg

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алджээ. Үүний 7 нь бага насны хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлагын тоо, амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

scroll to top