Завьт эргүүлийнхэн 8 иргэнийг авран хамгаалав

159A9222-1-70l6kbgxh30gbk77lvx36w7sixo7gsvp2b0o6o4qlhc.jpg

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 

Энэ хугацаанд алба хаагчид голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа.

Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан,  2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top