Үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох сургалтад алба хаагчдыг хамруулж, батламж гардуулав

DSC_0885-Small.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, мөн аймгийн Засаг даргын үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх “Аймгийн тэргүүний салбар зөвлөл, байгууллага, хамт олон, алба хаагч, иргэн, багш шалгаруулах” удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын алба хаагчдад үндэсний бичгийн анхан шатны мэдлэг олгох, угийн бичиг хөтлөх, Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон үндэсний бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах чиглэлээр нэг сарын хугацаатай танхимын сургалтыг Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн монгол бичгийн багш нартай хамтран зохион байгуулав.

Мөн байгууллагын гадна хаяг, албан өрөө тасалгааны хаяг, нэрийг хос бичгээр бичих ажлыг эхлүүлэн идэвх санаачлагатай оролцон сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа.

Цаашид тус газрын хамт олон Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь заалт “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн монгол бичгээр албан бичиг боловсруулах бэлтгэл ажлыг ханган, хамт олноороо хэл бичиг, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд идэвх санаачлагатай оролцох ба энэхүү үндэсний бичгээ сурч мэдэх үйлст төрийн захиргааны байгууллага, хамт олон, иргэн бүр идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top