Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багийн оршин суугч иргэн Б /54 настай, эрэгтэй/ 2015.11.15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.11.18-ны өдрийн 17:00 цагт ар гэрийнхэнтэй нь тохиролцсны үндсэн дээр түр зогсоосон. Дээрх иргэнийг дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь 2016.01.27-ны өдрийн 10:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, аймгийн Цагдаагийн газрын 30 албан хаагч, 2 автомашинтай, тус сумын Засаг даргын Тамгын газрын 13 хүн, 1 автомашинтай, нийт 73 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэл мухардсан учир 2016.01.28-ны өдрийн 09:00 цагт тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

Аврах ажиллагаа: Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн “Цулхар” хороололд Хангал голоос халиа орж ирж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, элс шуудайлан 60 метр далан босгож, усны голдирлыг өөрчлөх арга хэмжээ авлаа. Халианд 5 айлын хашаа автсан. Халианы  урт 500 метр, өргөн 150 метр орчим.

Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн “Согоотын хөтөл” гэдэг газар /Аймгийн төвөөс 15 км-т/ 11-49 ГАА улсын дугаартай “Истана” загварын автомашин эвдэрсэн гэсэн дуудлагыг 2016.01.29-ний өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, 4 зорчигчтой автомашиныг аймгийн төвд хүргэж ирсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Өмнө хөлцөөт” гэдэг газар иргэн А-гийн 8 үхэр 2015.12.27-ны өдөр өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн “Тогта” гэдэг газар малчин Б-гийн 4 үхэр 2016.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20-ны өдрийн 168 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорноговь  аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь  аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-гийн 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Дэлгэр цогтын-Энгэр” гэдэг газар малчин А-гийн 3 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар  аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Бор нуруу” гэдэг газар малчин Э-гийн 4 хонинд 2016.01.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Сүхбаатар  аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаан худаг” гэдэг газар малчин Э-гийн 2 хонь 2016.01.10-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 154 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн  Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хэнтий  аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв  аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв  аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар малчин Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган  аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Хөндлөн” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.01.11-ний өдөр “Үхрийн хорт салст халуурал” өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.20 ны өдрийн 41 дүгээр хариугаар “Хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл  аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б-гийн 2 үхэр 2016.01.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай  аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-гийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн “Бугат” гэдэг газар оторлож байгаа малчин Ч-гийн 3 үхрийг 2016.01.22-ны өдөр чоно идсэн. Сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 14 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Хайлааст” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2016.01.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.25-ны өдрийн 317/307 дугаар сорилын хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 7, зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 4, дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Б-гийн 15-59 УНӨ улсын дугаартай “Тоёото пропокс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 07:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /60 настай, эрэгтэй/ гар, сарвууны хэсгээрээ түлэгдсэн байсныг НЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрила Улаанбаатар” ХХК-ний 2 дугаар үе шатны баригдаж байгаа барилгын 4 дүгээр давхарын шатны хонгилд барилгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 11:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 16:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” худалдааны төвийн дэргэд иргэн М-ийн 00-50 УНЗ улсын дугаартай “УАЗ пургон” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 17:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд мансардтай 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 19:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, нэмэлт дуудлагаар Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч,

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин, өргөтгөл, граж, 71-71 УНО улсын дугаартай “Хюнда старекс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвийн хашаанд иргэн М-ийн 26-26 БНХ улсын дугаартай, “Уаз пурган” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.28-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт дүнзэн байшин шатсан гэсэн дуудлагыг 2016.01.29-ний өдрийн 01:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top