Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос  6-11 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-ны өдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-ны өдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 81 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:52 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 18:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:00 цагт очиж, иргэн Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруунтурууны 10 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 41 км замыг туулан 20:29 цагт очиж, иргэн А-ын “Марк-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 00:45 цагт очиж, иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Сакура” ерөнхий боловсролын сургуулийн авто зогсоол суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:40 цагт очиж, иргэн М-ийн “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Жигжид” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 05:20 цагт очиж, иргэн Э-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Нуур” хорооллын 12 дугаар гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:44 цагт очиж, иргэн Ү-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 21 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 02:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:36 цагт очиж, иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 19 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

  3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойд талын автозамын зорчих хэсэгт Автозамын осол гарч 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 04:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 04:47 цагт очиж, иргэн А-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин нь ачааны машины араас мөргөж, иргэн Э/25 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 193 км-т, сумын төвөөс хойд зүгт 110 км-т/ Багануур дүүргийн харьяат 2 хүн самар түүхээр 06.15-ны өдөр “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд явсан бөгөөд 06.20-ны өдөр 1 хүн нь гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 07.01-ний өдрийн 06:00 цагаас иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.01-ний өдрийн байдлаар тус сумын Чулуут багийн “Мойлт” гэдэг газраас “Бэлчир”, “Бэрхийн даваа” гэдэг газар хүртэл 45 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг мөн өдрийн 13:32 цагт тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан хүлээн авсан.

Цас шаварт суусан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Тэмээн-Оломын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 7 зорчигчтой суудлын автомашин “Хүйтэний гол”-ын усанд суусан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:25 цагт очиж, тус аймгийн Хонгор сумаас Дархан сумын чиглэлд Э-ийн жолоодож явсан “Ландкруйзер 80” загварын суудлын автомашин “Хүйтэний гол”-ын усанд суусан байсныг татан гаргасан.

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2/Д байр тус байрны 11 тоотын хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.01-ний өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:10 цагт очиж, тус байрны 11 тоотын хаалгыг задаргааны багаж ашиглан онгойлгож, дотор нь байсан иргэн Т/76 настай, эрэгтэй, биеийн байдал муу/-ыг тус дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

      

scroll to top