Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт хоёр дахин өсчээ

J1A6486.jpg

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд иргэдээс 8705 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт хүлээн авсан дуудлагын 8547 буюу 98 хувийг шийдвэрлэн ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-д ажиллах ажлын байрны тоог хоёр дахин нэмэгдүүлж 16 ажлын байраар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ингэснээр 119 лавлах утсанд хандах иргэдийн хандалтын тоо өмнөх өдрүүдээс 30-50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт хоёр дахин өссөн байна.

Дуудлагын 91 хувь буюу 8118 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 6 хувь нь гомдол, 3 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Өнгөрсөн зургадугаар сард нийт 281,466 дуудлага иргэдээс ирснээс 213,973 буюу нийт дуудлагын 76 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top